Орхон аймагт өнөөдрөөс үсчин, гоо сайхан, томоохон худалдааны төвүүд хэвийн ажиллана

2020-12-11 Орхон

Аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн дараах арга хэмжээг авч ажиллана. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр үйлчилгээ, ПС тоглоом, уралдаан тэмцээн, уншлага, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг энэ сарын 25-ныг дуустал дахин сунгасан бөгөөд фитнесс, саун, спиннинг бялдаржуулах төв зэрэг газруудаар иргэд үйлчлүүлэхэд амны хаалт зүүх боломжгүй учраас үйл ажиллагааг нь нээх боломжгүй гэж үзэж байгаа юм.

Мөн энэ сарын 17-ныг дуустал Согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд 10:00- 18:00 цагийн хооронд худалдан борлуулж болно. Үйл ажиллагааг нь хориглох заалтад тусаагүй дараах аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа халдвар хамгаалалтыг чандлан сахиж үйл ажиллагааг нь хэвийн явуулна. Тодруулбал, зах худалдааны төв, үсчин гоо сайхан, зарим үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Ингэхдээ үйлчилгээний байгууллагууд эрсдэлийн үнэлгээг хийлгэж мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийг чандлан сахиж, үүрэг хариуцлагатай хандахыг анхааруулж байна.

Сэтгүүлч Э.Одсүрэн

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.