Орхон аймагт батлагдсан 22 тохиолдлын найм нь хүүхэд байна

2020-11-27 Орхон

Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Ажиглалт, тусгаарлалтад байсан иргэдээс давтан шинжилгээгээр нэг иргэний сорьц Ковид-19 халдвартай нь батлагджээ. Ингэснээр Орхон аймагт /2020 оны 11 сарын 26/ өнөөдрийн байдлаар 22 тохиолдол бүртгэгдлээ.

Тус иргэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг юм. Орхон аймагт батлагдсан 22 тохиолдлын найм нь хүүхэд байна.

Орхон аймагт эхний халдвар батлагдсан үеэс ойрын хавьтлуудыг хяналтад авсан тул иргэдийг сандрах хэрэггүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Гэхдээ иргэдийг гэрээсээ гарахгүй байх, гараа тогтмол угаах, дархлаагаа дэмжих зэрэг ЭМЯ, УОК, аймгийн Онцгой комиссоос өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.