М.Отгонбаяр: Иргэд шилжилт хөдөлгөөнд хариуцлагатай хандах хэрэгтэй

2020-09-30 Орхон

Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд 75 ажил хууль журмынхаа дагуу хийж байна. Манай аймгийн хэмжээнд 37 хэсгийн хороо байгуулагдсан.

Сонгуулийн санал хураалтын өдөр зарим  иргэдийн дунд “манайд ийм хүн бүртгэлтэй байна, та нар дураараа манай хаяган дээр өөр хүн нэмж бүртгэсэн байгаа” талаар маргаан цөөнгүй гардаг. Иргэдийн бүртгэлийг дураараа бүртгэх ямар ч боломжгүй гэдгийг албаны хүн хэлж байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд шилжүүлэг болон тухайн багаасаа хасалтаа хийлгээгүй байдаг учраас нэг хаяган дээр хоёр өрх давхцах тохиолдол гардаг байна. Энэ зэргийн асуудлаас болоод сонгуулийн санал хураалтын өдөр дээрхи маргаан үүсдэг байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.