ДОРНОГОВЬД БНХАУ-ЫН 5 ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ

2021-10-14 Дорноговь

Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт иргэдээс Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн хорио цээрийн дэглэм сахихгүй, хяналтгүй явж байна гэх мэдээллийг ирүүлжээ.

Тус цагдаагийн цагдаагийн газраас тус газарт очиж шалган холбогдох хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч эрх бүхий байгууллагаас шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг хийж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.