Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо

2018-06-7 Орхон

Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өөрчлөлт орууллаа. Ингэснээр сөрөг хүчин болох АН-аас аймгийн ИТХ-ны Тэргүүлэгчээр ажиллаж байсан И.Баасанжавыг тэргүүлэгчээс чөлөөлөв. Ийнхүү аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид түүхэндээ анх удаагаа хяналтгүй, цөөнхгүй, цөөнхийн дуу хоолойгүй болж эрх баригч нам бүх асуудлыг ногоон гэрлээр шийдэхээр болж байна.

Эрх баригчдын тавьж буй үндэслэл нь аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг татан буугдсан учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сөрөг хүчний төлөөлөл байх шаардлагагүй гэж үзжээ. Бодит байдал дээр АН-ын буюу сөрөг хүчний суудал гурван төлөөлөгч хэвээрээ байгаа. Төлөөлөгч Д.Батхишиг АН-аас гарсан гэгдэж байгаа ч сөрөг хүчнийхэн энэ бол албан ёсны шийдсэн асуудал биш гэж үзжээ. Харин олонхийн бүлгийн зүгээс төлөөлөгч Д.Батхишиг АН-аас гарснаар аймгийн ИТХ дахь сөрөг хүчний Бүлэг оршин тогтнох боломжгүй гэж үзжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.