Эрдэнэт хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төслийг 10 сая төгрөгөөр дэмжинэ

2019-11-13 Орхон
 

Шинэ бүтээл, оновчтой санааг 10 сая төгрөгөөр урамшуулна. Уг уралдааныг “Энх эрдэнэтийн хөгжил” ТББ санаачилж ирэх сарын 11-нд шилдэг нэг л төслийг шалгаруулах гэнэ. Төсөлд оролцогч нь Эрдэнэт хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх ёстой аж.

Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин”, “Ачит Ихт”, “Бэрэн металл” зэрэг уул уурхай, төмөрлөгийн томоохон үйлдвэр байдаг бөгөөд үүнд олон мянган инженер, техникийн ажилчид ажиллаж байна. Иймээс тэдний шинэ бүтээл, шилдэг санааг орон нутгийн хөгжилд ашиглах зорилгоор 10 сая төгрөгийн уралдаан зарласан ажээ. Уралдааны шилдэг оролцогчийг Эрдэнэт  хотын өдөр буюу 12 дугаар сарын 11-нд зарлах гэнэ. 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.