Газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч хохирол учраагүй

2020-03-4 Орхон

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т энэ сарын 3-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.“Эрдэнэт үйлдвэрт осол гарсан, тэсэлгээ хийсэн” гэх мэдээлэл ташаа бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж.

Мэргэжлийн хүний тодруулснаар газар хөдлөлтийн давтамж 3-4 минут байдаг байна. Давтамж илрээгүй учир иргэд тайван байж болох гэнэ. 2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл есөн тохиолдол бүртгэгдсэн байна.

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.