Танилцуулга

Говь-Алтай аймагМонгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн зургаадугаар бүсэд байрладаг. Манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 2181 м өндөрт орших Алтай хот юм. 2181 м гэдэг нь Улаанбаатар хотын дэргэдэх Богд хан уулын бараг орой гэсэн үг. Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.

Говь-Алтай

Сум болон агентлагуудын дарга нартай гэрээ байгууллаа

Аймгийн Засаг дарга С.Гансэлэм , сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай 2017 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсви...

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр Говь-Алтай аймагт хэрэгжинэ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан 2017-2021 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Улс орны шинэ хөтөлбөр эхэлж байна. 2017-2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх хөтөлб...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.