Сум болон агентлагуудын дарга нартай гэрээ байгууллаа

2017-02-15 Говь-Алтай

Аймгийн Засаг дарга С.Гансэлэм , сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай 2017 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийг шууд захирагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга удирдлагуудад хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа эрчимжүүлэх, шинийг санаачлан, ажлын үр бүтээмжтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйл хийж бүтээж ажиллахыг хүсч, байгууллагуудын үйл ажиллагаандаа цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өглөө. 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.