ОБЕГ-ын дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2017-02-15 Говь-Алтай

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Аймгийн засаг дарга ,Онцгой комиcсын дарга С.Гансэлэм холбогдох албны хүмүүс хүлээн авч уулзаж,аймгийн онцгой комиссыг хуралдууллаа. Говь-Алтай , Ховд аймгуудад бог малын мялзан төст өвчин зэрлэг амьтанд илэрсэнтэй холбогдуулан , Улсын онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа.  

Онцгой комиссын хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийгдлээ. Ажлын хэсэг бөхөн нутаглаж байгаа газар нутагт буюу тодруулбал аймгийн Баян-Уул ,Хөхморьт ,Дарив ,Тонхил сумдын нутагт ажиллажээ. 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.