Говь-Алтай аймагМонгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн зургаадугаар бүсэд байрладаг. Манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 2181 м өндөрт орших Алтай хот юм. 2181 м гэдэг нь Улаанбаатар хотын дэргэдэх Богд хан уулын бараг орой гэсэн үг. Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.
Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/-өөс хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөл...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын мод бут тарих захирамжийн дагуу “Хашаандаа мод таръя-Алтай хот” аян өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд Есөнбулаг сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд өрх бүрт о...
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газ...
Говь-Алтай аймагт өнөөдөр /2020.03.24/ 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар са...
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны “Land Cruiser-200” маркийн автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцсыг хүлээлгэн өглөө. Автомашин, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг да...
Тэртээ 1944 онд ард түмнийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн нийтийн номын сан 75 жилийн босгон дээрээ шинэ өргөөтэй боллоо. Ши...
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ. Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилг...
Аймгийн орон нутгийг судлах музейг Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит байсныг сольж, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Дашдоржийн нэрэмжит болгон өөрчилсөн мэтээр ташаа мэдээлэл ...
ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Уг ажлын хэсгийнхэн жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоо...
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр /06.06/ болжээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гар...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.