Байлдааны зориулалттай сум олджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын Найрамдал гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, тухайн газрыг хамгаалалтад авчээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.