Боловсролын төлөөх үндэсний виртуал чуулган үргэлжилж байна

2021-05-5 Боловсрол

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

Тавдугаар сарын 5-ны буюу өнөөдрийн арга хэмжээний эхний хагас 10:00-13:30 цагийн хооронд “Хүүхдийн эрх-эрүүл, аюулгүй ногоон орчин” сэдэвт хяналтын болон боловсролын байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн үдээс өмнөх салбар хуралдаанаар “Сургалтын орчин-Хүүхдийн хөгжил санаачилга, хэрэгжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд илтгэгч нар илтгэл хэлэлцүүллээ.

Харин өнөөдрийн арга хэмжээний хоёр дахь хагаст буюу 14:00-18:45 цагийн хооронд “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хурлын үндсэн чиглүүлэгчээр Я.Шийлэгмаа (МУБИС-ийн ЭША-ны дарга Ph.D), Д.Үүрийнтуяа (МУБИС-ийн ГХА-ны дарга, Ph.D) нар ажиллаж байгаа бөгөөд үндсэн илтгэгчдийн төлөөллийг танилцуулъя.

Боловсролын төлөөх үндэсний виртуал чуулганд хүн бүр оролцох боломжтой бөгөөд эрхэм уншигч та бүхэн www.eduexpo.mn сайтаар зочилж, тус чуулганд оролцоорой.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.