Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах найман байршлын газрыг цахим дуудлага худалдаагаар худалдсан талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
Тодруулбал, тавдугаар сарын 7-ны өдрийн 09:00-16:43 цагийн хооронд нийт 14 байршлын газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Уг дуудлага худалдаанд 68 иргэн, хуулийн этгээд оролцох хүсэлт ирүүлснээс найман байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 8 тэрбум 771 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ. Дуудлага худалдаагаар дараах байршлуудыг худалдсан байна.
Үүнд:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Bluemon төвийн баруун урд байрлах 0.1025 га газрыг бүх төрлийн оффис, албан конторын зориулалтаар
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчмын 7 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчмын 0.7 га газрыг мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар
Багахангай дүүргийн 2 дугаар хороо, төмөр замын урд авто замын зүүн талын 1 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнтийн 0.0064 га газрыг холбоо, мэдээлэл дамжуулах станцын зориулалтаар
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын амны 0.0080 га газрыг холбоо, мэдээлэл дамжуулах станцын зориулалтаар
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсийн 1 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм дэх 0.24 га газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний төвийн зориулалтаар тус тус худалдсан байна.
2026-05-8
2026-05-8
2026-05-7
2026-05-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.