Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
87822
32021
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.