Чуулган: СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

3 цагийн өмнө Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ нэгдсэн хуралдаанаар 14 хууль тогтоолын төсөл хэлэлцэнэ. Энэ удаагийн хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболд, Улсын дээд шүүхээс Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, Д.Давааням нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцээд тэднийг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “СЕХ-ны гишүүдийн томилгоог бүлгээрээ нухацтай хэлэлцэх шаардлагатай байна” гэв.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.