Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл parent.edu.mn системээр явагдана

2021-08-9 Боловсрол

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат ЕБС-д элсэх элсэгчдийг системд хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар бүртгэх юм байна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно.

Нийт 80,628 хүүхэд улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх бөгөөд нийслэлд 40,330, орон нутагт 40,298 хүүхэд  суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь гэвэл  Баянзүрх дүүрэгт 10,068 ,  Хөвсгөл аймагт 3,025 хүүхэд элсэх тоон мэдээлэл байна.

Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болох юм байна.  Эцэг эхчүүд тухайн систем рүү орж хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах хэрэгтэй аж. Хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл  юм.

Сургуулиуд үүний дараа анги бүлэгт хуваарилах ажлаа эхлүүлнэ. Танай хүүхэд ямар сургуулийн ямар бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээллийг гар утас руу нь илгээх юм байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.