Гамшгийн аюулын дуут дохиог орон даяар дуугаргана

2021-03-25 Мэдээ, мэдээлэл

 

Гамшгийн аюулын дуут дохиог өнөөдөр 16.00 цагт орон даяар дуугаргана. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэд айж сандралгүй тайван байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийхгүй тул иргэд гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.