Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

2020-11-23 Боловсрол

Энэ долоо хоногийн теле хичээлийн шинэ хуваарийг хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гараг бүх нийтийн амралтын өдөр буюу Монгол Улсыг тунхагласны баяр тохиож байгаа учир тул теле хичээл гарахгүй юм.

БШУЯ-аас бэлтгэсэн теле хичээл Монголын телевизүүдийн холбооны 17 телевизээр ажлын өдрүүдэд гарч байна.  Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ, “MNB спорт”, “MNB гэр бүл” сувгуудаар давтан гаргаж байна.

Эцэг, эх, төгсөх ангийн сурагчдын хүсэлтийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны даваа гаргаас эхлэн 12-р ангийн теле хичээлийг “Монгол HD” телевиз 12:30, 16:00 цагаас, ETV телевиз 13:00, 15:10 цагаас тус тус гаргахаар болжээ.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.