Гэртээ амьд л очих нь чухал

2017-05-8 Нийгэм

-Өнөөдрөөс эхлэн “Замын аюулгүй байдлыг хангах” долоо хоног эхэлж байна-

НҮБ-аас жил бүрийн энэ өдрөөс эхлэн долоон хоногийн хугацаанд “Замын аюулгүй байдлыг хангах” өдрүүд болгон тэмдэглэсээр ирсэн. Манай улс мөн адил энэхүү долоон хоногийг гар өргөн дагадаг уламжлалтай. Учир нь Иргэн та ажилдаа цагтаа ирэх нь, бас гэр бүл, үр хүүхэддээ хурдан очих нь чухал. Гол нь амьд очих нь яарахаас ч илүү хамгийн чухал нь юм. Зам тээврийн осол, хэргийн улмаас зөвхөн 2016 онд 479 хүний амь нас хохирчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын иргэний агаарын тээвэрт хэрэглэгдэж байгаа 124 хүний суудалтай “Airbus А-319” маркийн агаарын дөрвөн ширхэг онгоц сүйрсэн хэмжээний дүн юм. Мөн дээрх нас баралтын 50 нь хүүхэд байгаа нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсонтой зүйрлэхүйц. Тиймдээ ч автын ослыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай болжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл хурд хэтрүүлэх явдал манай улсад хамгийн түгээмэл байдаг. Замын цагдаа нар энэхүү явдалтай тэмцээд тусыг эс олох. Шулуухан хэлэхэд, энгийн зүйл мэт. Өнгөрсөн онд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 104 хүн нас барж, 191 нь хүнд болон хүндэвтэр гэмтэл авчээ. Нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгон зарласан. Гэвч архи  зардаггүй эл өдөр л гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хамгийн багадаа л 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлдэг.

Үүнээс гадна нисэх мэт салхи татуулан давхих. Он гарснаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирчээ. Үүний дийлэнх нь буюу 90 орчим хувь нь улсын болон олон улсын чанартай хатуу хучилттай, орон нутгийн замд гарсан гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн бүсээс гарч, цагдаагийн хяналтаас суларлаа гэсэн шиг хурд хэтрүүлэх явдал түгээмэл аж. Гэвч үхлийг хэн ч хуурч чаддаггүй хойно.

Зам тээврийн осол, хэргийн улмаас зөвхөн 2016 онд 479 хүний амь нас хохирчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын иргэний агаарын тээвэрт хэрэглэгдэж байгаа 124 хүний суудалтай “Airbus А-319” маркийн агаарын дөрвөн ширхэг онгоц сүйрсэн хэмжээний дүн юм. Мөн дээрх нас баралтын 50 нь хүүхэд байгаа нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсонтой зүйрлэхүйц. Тиймдээ ч автын ослыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага бий болсон.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 90 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл мөргөлдөхөд 10 давхараас унаж байгаатай ижил эрсдэл учирдаг байна. Энэ мэтчилэн 30 км цагийн хурдтай яваа бол нэг давхараас унахтай адил бэртэл учирдгийг тогтоожээ. Урин цаг ирж, амралт зугаалгын үе удахгүй эхлэхтэй холбоотой орон нутгийн замын ослын тоо ч эрс өсдөг байна.

Авто тээврийн осол нь ганц жолооч, эсвэл осолд өртсөн явган зорчигчид хамраалтай зүйл мэтээр ойлгох нь бий. Тиймдээ ч жолоочийн хажууд эсвэл ард суугаа зорчигч хамгаалах бүс зүүдэггүй, хүүхдийн зориулалтын суудалд суулгадаггүй тохиолдол олон. Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн тайланд тусгагджээ. Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт зориулалтын суудал, хамгаалах бүсний ач холбогдол, ослын үед эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг талаарх мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх нь чухал байгаа юм.

НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 8-14-ны хооронд “Замын аюулгүй байдлыг хангах долоон хоног болгон тэмдэглэдэг. Дөрөв дэх жилдээ эл өдрүүдийг “Хурдаа хасч- Амь насаа аваръя”  уриан дор ЭМЯ, ЗТХЯ, ДЭМБ, НҮБХАС, Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн алба, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэг , Хууль сахиулах их сургууль, болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион  байгуулахаар болжээ.

Иймээс энэ долоон хоног замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллах гэнэ. Ямартаа л өөрөө хамгаалах бүс зүүсэн атлаа эхнэр, хүүхэддээ зүүлгэдэггүй. Гэнэтийн осол болвол эхнэр, хүүхэд нь хамгийн эрсдэл өндөртэйг сануулахад хүлээж авдаггүй гэнэ.

…Дайны цагт буюу Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд дөрвөн жил үргэлжилсэн “Халх голын дайн”-д 2491 монгол цэрэг амь насаа алдсан гэх тоо бий. Гэтэл өдгөө энхийн цагт буюу сүүлийн дөрвөн жилд зам тээврийн ослоор 1961 хүн нас барсан аймшигт мэдээ бий. Өнгөрсөн онд 1782 осол бүртгэгдсэнээс 479 нь нас барж, 1247 нь бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэхдээ энэ бол Замын цагдаагийн газрын мэдээлэл. Харин Эрүүл мэндийн яамны статистикийг харвал зөвхөн зам тээврийн ослын улмаас нас барсан 484, бэртсэн 17197 хүн бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, бэртэж, гэмтсэн хүний тоо даруй 13 дахин их.

Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийн хэмжээг өндөрсгөсөн. Ингэснээр өдөрт гардаг зөрчлийн тоо буурсан гэнэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар өдөрт дунджаар 40-50 сая төгрөгийн торгууль төлдөг болжээ. Улмаар жилд 12 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулдаг аж. Торгуулийн хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дүрэм мөрдөхгүй байгааг харуулж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Учир нь жолооч нар зам дээр цагдаа байхгүй бол л дүрэм зөрчихөө урьтал болгодог. Гэтэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөн хянах, зөрчил бүртгэх 69 цэгт, 113 камер байдаг. Эдгээр камерийн бичлэгийг ашиглаж, зөрчил гаргасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байна.

Дайны цагт буюу Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд дөрвөн жил үргэлжилсэн “Халх голын дайн”-д 2491 монгол цэрэг амь насаа алдсан гэх тоо бий. Гэтэл өдгөө энхийн цагт буюу сүүлийн дөрвөн жилд зам тээврийн ослоор 1961 хүн нас барсан аймшигт мэдээ бий. Өнгөрсөн онд 1782 осол бүртгэгдсэнээс 479 нь нас барж, 1247 нь бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэхдээ энэ бол Замын цагдаагийн газрын мэдээлэл. Харин Эрүүл мэндийн яамны статистикийг харвал зөвхөн зам тээврийн ослын улмаас нас барсан 484, бэртсэн 17197 хүн бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, бэртэж, гэмтсэн хүний тоо даруй 13 дахин их.

Монгол Улс 2006 онд 489 цагдаатай байхад тээврийн хэрэгслийн тоо 177.313 байжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 523 замын цагдаатай болсон бол 784.574 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Мэдээж жолоочийн тоо ч хэр хэмжээгээр өссөн. Жолооны курсууд борооны дараах мөөг шиг олширч, чанаргүй жолооч нарыг ар араас нь үйлдвэрлэж буй нь ч ослын шалтгаан өсөх нэг үзүүлэлт. Мөн тээврийн хэрэгслийг монголчилдог бидний зан ч ослын тоог нэмэгдүүлдэг аж. Тээврийн хэрэгслийн насжилт нэмэгдэхийн хэрээр тухайн техникт “гажуудал” бий болдог байна. Дээр нь автомашиныг өндөрлөх, бусад тоног төхөөрөмжийг “монголчлох” нь аюул дагуулдгийг жолооч нар тоодоггүйтэй холбоотой. Мөн сүүлийн үед морио мотоциклиор сольсноос үүдэлтэй осол гэмтэл ч нэмэгджээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт өнгөрсөн оны байдлаар 1932 хүн холбогджээ. Дээрх хүмүүсийн хүйсийн ерөнхий харьцааг авч үзэхэд эрэгтэй жолооч 87,8 хувь, эмэгтэй жолооч 12,2 хувийг эзэлж байна. Насны байдлаар нь үзвэл 58.7 хувийг 18-34 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нийгмийн байдлаар нь судлахад 905 буюу 46.8 хувийг ажилгүй иргэд, 406 буюу 21 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 250 буюу 12.9 хувийг хувийн хэвшлийн ажилчид эзэлж байгаа бол боловсролын хувьд 50 хувь буюу 966 нь бүрэн дунд боловсролтой, 477 буюу 24,74 хувийг дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн тоон үзүүлэлт гарсан байна. Иймд иргэн бүр учирж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ мөрдөх нь чухал юм.

Л.НИНЖ

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.