Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто зам, Налайх дүүргийн Дамдин, Даваажав, Найрамдлын зам гудамжны 1,5км авто зам, ХУД, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто зам гээд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.
Үүний нэг Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км авто замыг өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, өнөөдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан юм. Шинэчлэлийн хүрээнд хуучин 2 эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр 9 метрийн өргөнтэй 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын 2 талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах шугам, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэх ажлыг “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа дуусгаад байна.
Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байгаа юм. Тус замыг Сонгинохайрхан дүүргийн 30,31 дүгээр хорооны чулуун замаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.