Урамшуулах аян эхэллээ

2017-08-7 Нийслэл

Нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аян эхэлжээ.

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд сүүлийн үед картаар биш бэлэн мөнгөө жолоочид өгөх тохиолдол ихэссэн байна. Тиймээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас  картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аян зарлаж байгаа аж.

Аян есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид картын хэрэглээг өсгөхөд аян үр дүнгээ өгнө гэдэгт  компанийнхан найдаж байгаа гэнэ. Нийслэлийн  нийтийн тээврийн үйлчилгээнд одоогийн байдлаар 86 чиглэлд 929 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байгаа юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.