Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


“Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр өдрийн 14:21 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байжээ.

Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.