“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Mobile Legends: Bang Bang төрлийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Энэ төрөлд 11 орны 63 тамирчин өрсөлдсөн уг төрөлд Монголын баг хэсэгтээ Камбожийг буулган авсан юм. Улмаар хасагдах шатанд Хятадын Хонконгийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган хүрэл медалийн болзол хангасан юм. Гэвч мөнгөн медалийн төлөөх тоглолтдоо Индонезийн шигшээ багт 0:2-оор ялагдал хүлээснээр Азийн наадмын аяллаа хүрэл медальтай өндөрлүүлэхээр боллоо.
Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ баг Ханжоуд мөнгөн медаль хүртэж байсан нь Азийн наадмын электрон спортын төрлөөс хүртсэн манай улсын анхны медаль болж байв. Харин тус буухиаг MLBB шигшээ баг үргэлжлүүлэн Азийн наадмын электрон спортын төрлийн хоёр дахь, MLBB төрлийн анхны медалийг авч буй нь энэ юм. Мөн үүгээр манай улс энэ удаагийн “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас тав дахь медалиа хүртэж байна.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-09-29
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.