Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа түр хойшлуулжээ

3 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Өнөөдрөөс эхлэн эрчим хүчний салбарын ажилчид жагсаал зохион байгуулж, цаашлаад ажил хаялт зарлах талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас урьдчилан мэдэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь ганцхан салбарын асуудал биш, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой ажиллагаатай шууд холбоотой стратегийн салбарын өмнө тулгамдсан бодит асуудлыг дахин хөндөж байна.

Энэхүү асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын зарим ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг мэдээлсэн юм. Түүнчлэн 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрджээ. Тиймээс ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан гэдгээ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.