Х.Нямбаатар: Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар гурван асуудал хэлэлцэнэ

5 цагийн өмнө Нийслэл

Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ. МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар хуралд орохоосоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хурлаар гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд, нэг жил зургаан сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй байсныг хэлэлцэнэ. Би тайлан, илтгэл тавина.

Хоёрдугаарт, МАН-ын Үндсэн дүрэм болон Санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид болон гишүүдэд хариуцлага тооцож тэргүүлэгч болон гишүүнээс чөлөөлөх тогтоолыг хэлэлцүүлнэ.

Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Энэ хүрээнд нийслэлийн МАН-ын даргыг өөрчлөх, чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Надтай өрсөлдөх хүн гарч ирвэл асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа.

Мөн нийслэлийн намын хорооны зарим дэд даргыг чөлөөлж нөхөн сонгоно. Бас орсон, гарсан нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийг шинээр сонгоно” гэв.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.