ТББХ: УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

3 цагийн өмнө Парламент


Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.30/ хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, өчигдөр МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулав. Санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.