УИХ-ын түр завсарлага маргааш дуусч, энэ сарын 29 буюу пүрэв гарагаас эхлэн гишүүд ажилдаа орох юм байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг жил бүрийн долдугаар сарын 5-нд өндөрлүүлэх дэгтэй байдаг. УИХ-ын гишүүд тав дахь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон шинэ төрийн тэргүүний тангаргыг өргүүлж, баталснаар УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэхээр төлөвлөж байсан. Гэтэл хоёр дахь шатны сонгууль долоодугаар сарын 09-нд товлогдсон тул чуулган долоодугаар сарын 05-нд өндөрлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Одоогоор энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Дэгээ баримталж заасан хугацаандаа УИХ-ын чуулганыг өндөрлүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө ээлжит бус чуулган зарлах, эсвэл хаврын чуулганыг түр сунгах хувилбар байгаа аж.
С.Гэрэлсүх
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.