Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

3 цагийн өмнө Нийслэл

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 48 ААНБ-ын нийт 2355 ажилтан 776 машин техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, замыг цэвэрлэж байна.

УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад хяналт, шалгалт зөвлөн туслах зорилгоор ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 14 орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 34 хувийн хэвшлийн байгууллага 15 сая ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Харин Хан-Уул дүүрэгт орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, 10 хувийн хэвшлийн компани цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажиллаж байна. Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэлийн Засаг дарга 2024-2025 онд парк шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд энэ онд 170 орчим техник, хэрэгслийг дүүргүүдэд хүлээлгэж өгсөн. Мөн байгальд ээлтэй, хурдан уусдаг, онгоцны буудлуудад хэрэглэдэг бодисыг авах шаардлагыг дүүргүүдэд тавьсан. Улаанбаатар хотын Захирагчийн алба ч ийм бодисын нөөц бүрдүүлсэн” гэв.

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.