Байгаль нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм. Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм.
Ер нь энэ л нуур шиг алдартай нуур манай гаригийн єєр хаана ч байдаггvй. Энэ нуур хэзээ ч vл давтагдах, vлгэрийн юм шиг vзэсгэлэнтэй тул оросын бусад нуурууд тvvний дэргэд ёстой л юу ч биш санагдана. Энэхvv нуурын гvн гvнзгий байдал, асар уудам талбай, маргад эрдэнийн мэт тунгалаг ногоон ус, эрэг орчмын газруудынх нь гайхалтай сайхан байгаль хэзээ ч арилшгvй сэтгэгдэл vлдээдэг.
Байгаль нуураас илvv гvнзгий нуур манай гариг дээр байдаггvй. Ольхон арлын зvvн хэсгээр нуурын гvн 1637 м байгааг авианы ойлтын аргаар тогтоожээ. Байгаль нуурын ёроол далайн тvвшнээс 1200 метр доош суусан манай гаригийн хуурай газрын хамгийн нам доор газар юм. Энэ нууранд манай дэлхийн цэвэр усны нєєцийн тавны нэг хэсэг нь агуулагддаг. Энэ их усыг тэнгист гаргая гэвэл манай гаригийн бvх голууд тасралтгvй найман сар ажиллах хэрэгтэй болно. Нийт усныхаа эзлэхvvний хэмжээгээр Байгаль нуур Азовын тэнгисээс зуу дахин, Арал тэнгисээс гуч дахин их аж.
Байгаль нуурын нэг онцлог бол тvvний нас билээ. Манай гариг дээрх Ладог нуур. Иссыккуль, Верхнее. Виктория зэрэг томоохон нуурууд хэдхэн мянган жилийн настай бол Байгаль нуур 30-40 сая жилийн настай ажээ. Тийм их урт удаан хугацааны туршид эрдэмтэдийн сонирхлыг одоо хvртэл татсаар байгаа асар баялаг, бас ихээхэн євєрмєц амьтан, ургамлын аймаг бvрэлдэн бий болсон нь ойлгомжтой юм.
Одоогоор Байгаль нууранд амьдардаг 1200 зvйлийн амьтан бvртгэгдээд байгаагаас дєрєвний гурван хувь нь дэлхийн єєр хаана ч байдаггvй ажээ. Байгалийн нерпа хэмээх нэгэн онцгой зvйлийн далайн хав энэ нуурт байдаг. Ихэвчлэн тэнгист байдаг энэ амьтан ямар замаар тэнгисээс дєрвєн мянган км хол орших цэнгэг устай нууранд орж ирсэн нь олоохондоо оньсого хэвээрээ байна. Байгаль нуурт амьдардаг голомянка хэмээх загас их эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг. Энэ загас хайрсгvй, их том амтай, биеийнх нь дотор эрхтнvvд нэвт харагдахаар тунгалаг, халуун орны зарим загаснуудын нэгэн адил тvрс шахдаггvй харин амьд жараахай тєрvvлдэг зэргээрээ их сонин аж. Байгаль нуурын цэнгэг усанд Хар болон Азовын тэнгист байдаг бvвэр загаснуудын (бычок) зарим тєрєл амьдардаг. Цэвэр Байгаль нуурын загас гэгдэх омоль (омуль) загас бас их сонирхолтой. Шинэхэн давсалсан, аманд ормогцоо хайлдаг омоль загасаас илvv амттай загас хvнсний дэлгvvрvvдээс олохгvй нь лавтай.
Зєвхєн Байгаль нуурт л байдаг наль хорхойнууд, хажуугаар хєвдєг хавчнууд Далайн хєвєнгvvдийн талаар дурсахын ч хэрэггvй. Хэрвээ тэгэх аваас бидний яриа амьтан судлалын тухай бvхэл бvтэн лекц болох бизээ. Дэлхийн газрын зураг дээр эрдэмтэд Байгаль нуурын амьтдад байршлын онцгой мужийг ялган тогтоосныг хэлэхэд л хангалттай юм. Ой мод, хад чулуугаар бvрхэгдсэн, хаа сайгvй л нэг их гvнзгий биш устай дугуйрсан булан тохойнууд, хадан хошуудын vлдэгдэл бvхий Байгаль нуурын эрэг орчмын байгалийн дvр тєрх vнэхээр vзэсгэлэнтэй билээ. Баруун эрэг нь ус руу огцом тvрэн орж, Байгалийн болон Приморийн нуруудын энгэрийн хормой дахь ногоон ой модоор хучигдсан тайга нуурын усанд тольдон байдаг. Зєвхєн хадан цохиодын ёроолоор л эргийн нарийхан элсэн зурвас шаргалтан нуурын ус руу тvрж орсон хадан цохио хошууд зарим хэсгээр нь дайран тасалсан байдаг. Эндхийн олон хошууд руу маш огцом ганцхан замаар буюу эсвэл олс дээс ашиглан хvрч болно. Байгалийн сайхан болоод хvнгvй зэлvvд энэ газарт сайн дурын “Робинзонууд” амралтаа єнгєрєєхєєр ирцгээдэг.
Нуурын дорнод эрэг хавиар нилээн налуу, аятайхан газрууд байдаг. Баргузинын нурууны уулс Байгаль нуураас алслан эрэг орчмын нуга, уулын хєгжилтэй голууд нууранд цутгах нарлаг энгэр газруудыг vлдээн алсыг зорин дvнхийнэ. Байгаль нуурын эрэг орчмын ихэнх газрууд нь одоохондоо Сибирийн хєндєгдєєгvй нутаг хэвээрээ байгаа билээ. Ольхон арлаас авахууладд нуурын хойт хагас тэр чигээрээ хvн ам сийрэг суурьшсан газар юм. Энд зам гэхээр юм бараг байхгvй. 20-30, заримдаа 50 км явж байж суурин газар тааралдана. Эзгvй зэлvvд тайга, аугаа их Байгаль нуур болон тvvний орчмын уулстай ганцаар нvvр тулан танилцах тусмаа аялагч хvн та улам их таашаал хvртэх болно.
Энэхvv аварга том нуур орчин тойрныхоо газар нутагт илэрхий нєлєє vзvvлдэг ажээ. Байгаль нуураас алс байгаа Эрхvv хот л гэхэд зундаа 5-6 хэм сэрvvн, євєлдєє арваад хэмээр дулаан байдаг. Тийм болохоор нуур дєнгєж арванхоёрдугаар сарын сvvлчээр л хєлдєж эхэлдэг бол тvvнээс эх аван урсдаг тvргэн урсгалт, єргэн уудам цорын ганц Ангар мєрєн эхний гучин километр газар огтхон ч хєлддєггvй ажээ. Тvvнээс уруудаад энэ мєрєн мєсєн хуягаа нємєрдєг боловч бусад голуудтай адил биш, харин зєвхєн усны мандал талаасаа эхэлж хєлддєг. Ангар мєрєн хєлдєх vеэр “Ёроолын мєс” гэж vvсээд сvvлдээ дээшээ хєвєн гарч ирээд голыг хучин бvрхдэг онцлогтой.
Тэнгэрийн хаяатай нийлсэн нуурын цэлгэр мандал цаг агаар тогтуухан vед гайхамшигтай vзэсгэлэнтэй харагддаг. Салхигvй єдєр нуурын эрэг дээр суугаад ёроолд нь харагдах амьтан ургамлын гайхалтай ертєнцийг хэдэн цагаар ширтэн ажиглаж болдог. Янз бvрийн загас жараахай наадуулсан хvрэн, ногоон замгууд нуурын ёроолд харагдана. Тэдгээрийг ажиглан байх зуур бvлтгэр нvдтэй, шовх ирмэгтэй толгой бухий бvвэр загасны сvрэг гэнэт гарч ирнэ. Биетэй нь харьцуулвал хамаагvй єргэн том сэлvvртэй эдгээр бvвэр загаснууд эрвээхэйтэй тєстэй харагддаг. Єтгєн замган дунд нуугдаж байсан тарган хилэм ч юм уу, эсвэл цагаан хамарт цагаан загаснуудаас айж vргэсэн омооль загасны сvрэг бас гарч ирнэ. Хажуугийн хадан цохион дээрээс цахлайнууд тэнгэрт хєєрєн ниснэ. Гэвч нуурын тунгалаг усанд байгаа идэш хоолоо олж хараад шууд л хашгиран шумбаж дайрна.
Байгаль нуурын эрэг хавийн vзэсгэлэнт сайхан газруудын талаар дуусашгvй урт яриа єрнvvлж болно. Эндхийн хоёр мянгаад км vргэлжлэх Урт эрэг, эрэг орчмын арлууд дээр байдаг зэрлэг хадан хавцал, архиран шуугих хvрхрээнvvд, гайхалтай сонин хэлбэр дvрс бvхий хадан цохиод, анагаан эмчлэх чанартай рашаан булгууд, тавтай тухтай булан тохойдын талаар тусад нь ном гаргасан ч болно. Тус нуурын хамгийн vзэсгэлэнтэй газар болох Элст Буланд /Бухта Песчаная/ жуулчид хамгийн их ирцгээдэг. Ангар мєрний эх авсан газартай харьцангуй ойрхон, нуурын баруун эрэгт байх энэ булан руу Эрхvv хотоос жуулчид суулгасан тусгай усан онгоцууд ирдгээрээ алдартай. Энэ нуурын уснаа бараг хагас зуун жил хєвж байгаа хуучны ахмад хєлєг болох нэг яндант “Комсолмолец” бол таныг Байгаль нуурын єєр ямар ч эрэг боомтонд буулгаж єгєхєд тохиромжтой цорын ганц тээврийн хэрэгсэл юм.
Элст булангийн хавийн хадан цохионууд vзэсгэлэн тєгєлдєр байдлаараа алдарт Крымийн Карадагу болон Япон тэнгисийн эрэг хавийн нутгуудаас дутахгvй ээ. Ер нь нуурын баруун эргийн дагуу ихэвчлэн тахирлан муруйсан эргvvд, хад чулуу ихтэй хошууд элбэг тааралдана. Сахалинаас буцах замдаа Байгаль нуур дээр ирсэн алдарт зохиолч Чехов Лиственичное буюу Шинэст суурингийн ойролцоох, Ангар мєрний эх авсан тэр хэсгийн эргийг Крымийн Ялттай зvйрлэсэн байдаг.
Байгаль нуурын єєр аль ч хэсэгт тааралдахгvй зориудаар ухаж сийлбэрлэн хачин сонин дvрс хэлбэртэй болгосон модод энд байдаг нь их євєрмєц юм. Эрэг дээрх муруй сарий нарс моддын ёроолыг салхинд туугдсан элс дарсаар намрын салхинд тэсэж vлдэх гэсэндээ vндсээ газарт улам гvн шигтгэсээр эцэстээ аль нэг харь гаригийн аалз шиг муруй сарий хєл дээрээ зогсож ядан байгаа хоёроос гурван метрийн єндєртэй хачирхалтай тахир муруй ургамлууд бий болдог ажээ.
Байгаль нуурын сувд болсон єєр нэг хэсэг болох Ольхон арал нь эрэг орчмын хурц тод боловч зєєлєн араншинтай Элст булан зэрэг газраас эрс ялгаатай хатуу ширvvн дvр тєрхтэй юм. Нэг их том биш ч єндєр уулархаг энэ арал уртаашаа 70 гаруй км vргэлжлэх бєгєєд Байгаль нуурын усаар эргэн тойрон хvрээлvvлсэн, жаахан бvрэнхийдvv боловч vнэхээр сэтгэл татам аугаа сайхан газар аж.
Арлын хамгийн єндэр цэг Жима уул далайн тvвшнээс дээш мянга шахам метр єндэр єргєгдсєн бол Байгаль нуурын мандлаас дээш 800 шахам метр бєгєєд тvvний оргил дээр гарах аваас дорнод эргийн дагуу униартан цэнхэртэх Ольхон арлын гайхамшигтай хадан цохионууд нvднээ тодорно. Ольхон арал бол Байгаль нуурын хамгийн vзэсгэлэнтэй газруудын нэг билээ. Тvvний бага тэнгисийн євєрмєц эргvvд, давалгаанд хэрчигдсэн мэт хадан хошуунууд олон тооны агуйнууд, дорно зvгт тэнгэрийн хаяа хvртэл цэнхэртэн харагдах Байгаль нуурын мандал, єрнє зvгт ой модод бvхий уулс Бага тэнгисийн элсэрхэг эрэгтэй залгасан гайхамшигтай дvр зураг бvгд нийлээд Ольхон арлыг аялагчид, жуулчдын сэтгэлийг татсан газар болгожээ.
Дорнод эргийн дагуух Ариун Хамар /Святой Нос/ хэмээх хойг бол хамгийн сонирхолтой, олон єнгє аяс бvхий газар юм. Эндээс холгvйхэн хvн амьтангvй эзгvй зэлvvд ольтрог арлууд байдаг нь “робинзонуудын” жинхэнэ мєрєєдлийн нутаг ажээ. Хойгоос умард зvгт байх Чивыркуйнскийн булан бол онцгой сэтгэл татам газар бєгєєд энэ булаигийн ус Байгаль нуурынхаас хавьгvй гvехэн, бvлээн байдаг. Эндхийн олон булангуудаас аль нь ч гэсэн тухайлбал: Могойн буланд (Змейная бухта) єдєр болгон шинэ шинэ сэтгэгдэлтэйгээр хоёр гурван сар ч амьдарч болмоор. Загас барих, усанд сэлэх, Ариун Хошууны уулсаар аялах, жимс мєєг тvvх, эсвэл зvгээр оройн цагаар тvvдгийн дэргэд элдвийн юм бодон суух зэрэг бvгд нийлээд нэг л тайван, далдхан аз жаргалын мэдрэмжийг тєрvvлдэг. Энэ хойгийн эрэг орчмын нэг газар vнэхээр нууцлаг сонин юм. “Дуулдаг элс” хэмээх нэртэй, манай гаригийн цєєхєн газарт байдаг элс энд 7-10 метр єргєн, нарийхан ширхэгтэй, шаргал саарал єнгєтэй эргийн бvхэл бvтэн элсэн зурвасыг vvсгэсэн байдаг.
Элсэрхэг эргийн єнгєн хэсгийн хатсан элсэн дээгvvр алхахад чанга чахрах дуу гарах нь савхин гутал чахран дуугардагтай адил сонсогддог. Хэрвээ алхаж явахдаа хєлєє элсээр vрэх аваас чахрах дуу улам хvчтэй болдог. Саваа болон гараараа элсийг vрэхэд ч мєн тийм дуу гардаг. Хэрвээ элсэн дээр хєлєєрєє эгц дэвсэх юм уу эсвэл ямар нэг юмаар цохивол чахрахын оронд хуурай цардуулыг хутгах vед гардаг шиг тас няс хийх чимээ гардаг байна.
Энэ дуу чимээ нь элсний ширхэгvvдийн хэмжээ, чийглэг, хэлбэр, хир зэрэг барсгар бэрзгэр байгаагаас шалтгаалдаг нь ойлгомжтой. Тэглээ ч гэсэн энэхvv “дуулдаг элсний” нууцыг гvйцэд тайлаагvй байгаа юм.
Шууд л олж эзэмшин мэдэлдээ оруулж болдог газрууд гэж байдаг. Байгаль нуурын байгалийн євєрмєц сайхныг vзэж бишрэн итгэхийн тулд заавал амьтан судлаач, ургамал зvйч, геологч байх шаардлагагvй. Ердєє л vзэж харж, харьцуулж vнэлж чаддаг байхад л хангалттай юм. Тэгэх юм бол ядаж ганц удаа ч болов энэхvv алдарт “тэнгист” ирж vзсэн хvн ч гэсэн “Байгаль нуурыг vзээгvй хvн Сибирийг таньж мэдэлгvй vлдэнэ…” гэсэн эртний vгийн хичнээн vнэн болохыг батлаж чадна.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.