Х.Нямбаатар: Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой

8 цагийн өмнө Нийслэл

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болж байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг хийв.

Тэрбээр “Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой. Тухайлбал, гал түймрийн мэдээллийг камераар хэмжих, үерийн усны түвшинг хэмжих, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, мэдээлэл холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулагдана. Хотын төвийн нэг гол уулзварт л хяналт хийхэд өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийг баримтлаагүй ийм их зөрчил гарч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгох хэрэгтэй. Дээрх хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж буй” хэмээв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.