Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг өнөөдрөөс эхлүүлж ирэх 11 дүгээр сард дуусгана хэмээн төслийн гүйцэтгэгч “Мотор сервис” компанийн удирдлагууд хэллээ.
Тодруулбал авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн замыг зургаан тэрбум 353 сая 399 881 төгрөгөөр барихаар төлөвлөсөн байна. Гаднах тойрог зам нь хотын төвийг холбох гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх аж.
Дээрх автозамыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулахаас гадна Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгана гэдгийг албаныхан тодотгов.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.