1000 like-ийн төлөө хүүхдээ эрсдэлд оруулсан аавыг баривчлав

2017-11-16 Ертөнц


Харсан хүний айдас, эгдүүцэл төрүүлэм энэ зургийг Facebook хуудастаа нийтэлсэн Алжир эрэгтэйг цагдаагийнхан баривчилжээ. Тэр 15 давхрын цонхоор хүүхдээ унагах гэж буй мэт зураг болон дүрс бичлэгийг сошиал сүлжээнд нийтэлсэн юм. Ингэхдээ “1000 like, үгүй бол унагалаа” гэсэн тайлбартай оруулсан нь маш олон хүний эгдүүцлийг төрүүлсэн юм. Олныг балмагдуулсан энэ явдлыг харсан хүмүүс тэр даруйд цагдаа дуудаж, хариуцлагагүй эцгийг баривчлуулсан бөгөөд өчигдөр Алжирын шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон байна. Тэрээр шүүхийн өмнө гэм буруугаа мэдүүлэхдээ зөвхөн олны анхаарал татаж, олон like цуглуулахыг хүссэг гэжээ. Харин иргэд, олон нийт түүнийг эцэг байх эрхгүй, хууль ёсны шийтгэлээ хүлээсэн нь зөв гэж үзжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.