“Намрын ногоон өдрүүд” ням гаргийг дуустал үргэлжилнэ

2024-09-24 Нийслэл


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Өчигдрөөс эхлэн үзэсгэлэн худалдаа гарч буй бөгөөд энэ сарын 29-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой уг арга хэмжээнд шинэ ургацын дээж, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн худалдаалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.