Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тухайн орчимд ажиллан Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг цэвэрлүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу “Билгүүн монгол констракшн” ХХК, “Эко констракшн” ХХК, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газруудаас нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 автомашин механизмтай ажиллаж 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав. Мөн Сэлбэ голын зүүн эрэг дагуу 200-300 см урт, 60-150 см өндөртэй шороон далан босгож, хүчитгэж байгаа юм. Тэрчлэн “Сэлбэ апартмент” орчимд ус соруулах хоёр машинаар 55 тонн ус соруулан, бохир усны гурван худгийг өндөрлөн борооны уснаас сэргийллээ. Мөн “Эко констракшн” ХХК Сэлбэ голоос 50-100 шоо метр орчим шороог зөөж гаргасан бол “Акуа гарден”, “Ривер вилла” хотхон нийт дөрвөн автомашин механизмтай ажиллаж Дунд гол дагуух лаг хагшаасыг зөөж, цэвэрлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
2024-10-30
2024-10-30
87331
30269
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.