“ЦойлогсоZ” залуусын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Youth Conference 2024”-ыг гурав дахь жилдээ энэ сарын 19-ний өдөр “UG Arena”-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Монголын үндэсний олимпын хороотой хамтран зохион байгуулах бөгөөд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадамд оролцож буй баг тамирчдаа дэмжих, олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцах зорилгоор “Монголоос дэлхийд” сэдвийн дор шинэ үеийн залуусыг нэгтгэж буйгаараа онцлог юм.
“Парис 2024” зуны Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг чимэх Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлаж байна. Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд төрийн их есөн хөлт цагаан туг, Олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод Олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урлажээ.
Тэгвэл Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын гангарааг анх удаа олон нийтэд нээлттэйгээр энэ сарын 19-нд танилцуулах юм.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.