Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” гэв.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.
Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.
Шинэ төлөвлөлтөөс хэвээр үлдээж байгаа чиглэлүүд:
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.