Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Иргэдэд үйлчлэх шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болсон

2023-12-18 Нийслэл


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын нээлттэй тендерт шалгарсан “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болж эхэлсэн гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Үйлдвэрээс шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна.Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.