Төлбөртэй бүс тогтоох заалтыг хуулийн төслөөс хасахаар болжээ

2023-11-22 Нийслэл


Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд танилцуулсан. Тус хуулийн төсөлд буй “Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно” гэсэн заалт олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан юм.

Гэсэн ч Хотын дарга Х.Нямбаатар хотын төвд тариф тогтоож, төлбөртэй бүс болгоно гэх баарь суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр энэ талаар “Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Иргэд төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явна. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. Тарифыг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгасан” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийн төслөөс дээрх заалтыг хасахаар болсон аж. МАН-ын бүлэг энэ заалтыг дэмжээгүй гэх албан бус мэдээлэл байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.