О.Хангай аварга Замын-Үүд дахь гаалийн газрын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

2023-10-17 Амрах агшин


Өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын “Соёл, спортын ордон”-д болсон юм. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосон бөгөөд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Од групп”, “Их Монгол” сан, “MGO trans” ХХК-ий бөх Монгол Улсын аварга О.Хангай зургаа даван түрүүлээ.

Тэрээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан бөгөөд үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.

Шөвгийн дөрвөн бөх:

-Улсын аварга О.Хангай
-Улсын харцага Н.Золбоо
-Улсын начин Б.Түмэндэмбэрэл
-Улсын заан Б.Бат-Өлзий

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.