Чикагогийн 104 настай эмэгтэй шүхрээр үсэрч, дээд амжилтын номонд бичигдэх боломжтой болоод нас баржээ. Тэрбээр Гиннесийн амжилтын номонд хамгийн өндөр настай онгоцноос үсэрсэн хүнээр тодорчээ. Түүнийг Дороти Хоффнер гэдэг бөгөөд 104 нас хүрсэн ч гайхалтай эрч хүчтэй, оюун санааны хувьд хурц хэвээр байсан гэж асрамжийн газрын сувилагч хэлжээ. Чикаго хотоос баруун өмнө зүгт 85 миль (140 км) зайд орших Иллинойс мужийн Оттава хотын Skydive Chicago-д 13,500 фут (4,100 метр) өндрөөс онгоцноос үсэрсэн байна.”Нас бол зүгээр л тоо” гэж Хоффнер газардсаны дараа олон нийтэд хандан хэлсэн. Өмнө нь Дороти Хоффнер 100 настай байхдаа ч шүхрээр бууж байжээ. Тэр дээд амжилтыг эвдэх бодолгүй байсан. Шүхрээр үсрэхийг хүссэнээс өөр шалтгаанаар үүнийг хийгээгүй. Ямар ч сурталчилгаа сонирхдоггүй байсан гэдгийг найз нь онцолжээ. 11-р сарын эхээр Хоффнерийн дурсгалыг хүндэтгэх ёслол болно. Гиннесийн дээд амжилтыг 2022 оны тавдугаар сард Шведийн 103 настай Линнея Ингегард Ларссон тогтоогоод байсан юм.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.