Айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлана

2023-09-6 Нийслэл


УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад маргаашнаас /2023.09.07/ албан ёсны айлчлал хийнэ. Тодруулбал, айлчлал энэ сарын 7-10-ны өдрүүдэд болох юм.

Тиймээс зочин ирэх үед Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хязгаарлах болжээ.

Иймд дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.