ОБЕГ “Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1,003 тонн лаг шавар хог, шороог цэвэрлээд байна.
Үерийн усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байгаа.
Үерийн усанд урссан Дарь-Эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-Эхээс Монел руу эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.
Авто замын газрын баг зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж байна.
Хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна.
Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Тодруулбал нийт 1,175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа” гэв.
“УБЦТС” ТӨХК-аас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6,200 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ. Шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.