Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээг камераар бүрэн хянаж эхэллээ. Мөн дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг замын хяналтын камераар бүрэн хянадаг болсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалт зөрчин хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцно.
Жолооч нар дараах бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцоно уу.
1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.