Өнгөрсөн гурван сарын хугацаанд олон нийттэй харилцах 11-11 төв болон Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн 60 хувь нь лавлагаа, тодорхойлолттой холбоотой байжээ.
Хамгийн гол нь зөвхөн лавлагаа тодорхойлолт авахын тулд сар бүр 20-30 мянган иргэн нэг цэгийн төвүүдээр үйлчлүүлдэг гэх судалгааг холбогдох албанаас гаргасан. Өөрөөр хэлбэл, эдгээр лавлагаа тодорхойлолтын дийлэнхийг банк санхүүгийн байгууллага, улсын бүртгэл, газрын алба зэрэг эзэлдэг байна.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд салбар яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд хурдан, хүнд сурталгүй, хялбар хүргэх дундын систем буюу Lavlagaa.e-mongolia.mn вебийг банк, санхүүгийн салбарт эхний ээлжид нэвтрүүллээ.
Тус вебийн хувьд 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг агуулсан байна. Ингэснээр иргэд банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахдаа “E-Mongolia”-аас лавлагаа татан авч хэвлэдэг, ТҮЦ машинд очерлож цаг алддаг байдал үгүй болж буй юм. Тодруулбал, банкны теллер болон эдийн засагчид иргэдээс цаасан лавлагаа, тодорхойлолт шаардахгүйгээр шаардлагатай мэдээлэл авах зөвшөөрлийг хүсэж, зөвшөөрсөн тохиолдолд холбогдох лавлагаа тодорхойлолтыг вебээр дамжуулан хүлээн авах юм.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Цаашид бид lavlagaa.e-mongolia.mn вебийг илүү боловсронгуй болгон хөгжүүлж иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг төрийн болон хувийн хэвшилд нэвтрүүлж лавлагаа, тодорхойлолтын асуудлыг нэгмөсөн цэгцэлнэ. Энэ том төслийг амжилттай, үр дүнтэй хийхийн тулд хамтран ажиллаж буй Сангийн яамны харьяа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”, Монгол банк, Үндэсний дата төв, “и-Монгол” академийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87404
30581
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.