Улаанбаатар хотын төвийн хэсэгт төр, захиргааны байгууллага, их дээд сургууль, худалдаа үйлчилгээ зэрэг төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрдсэн. Улаанбаатар хотын суурьшил бий болсон 35 мянган га талбай байна. Үүнээс 2 мянган га талбайд төвлөрөл бий болсон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 1,6 сая хүний нийгмийн болон бусад төрлийн бүх үйлчилгээ зөвхөн энэ бүсэд төвлөрсөн байна. Төвлөрлийн нягтрал 1 га талбайд 460 хүн байх ёстойгоос одоо дунджаар 780 хүн байгаа аж. Үүнийг сааруулах зорилгоор суурьшлын бүсэд дэд бүтцийг шилжүүлэх гурван дэд төв, долоон олон нийтийн төв бий болгох хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитектор тодруулсан юм.
Дашрамд, шинээр байгуулах дэд төвүүдэд Амгалан дэд төв, Сонсголон дэд төв, Шинэ төв дэд төв багтжээ. Харин “Нисэх”, “Бичил”, “Хайлааст”, “Дарь-эх”, “Монел”, “Ургах наран”, “Тахилт” байршлуудад шинээр байгуулах олон нийтийн төв байгуулахаар болсон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.