Б.Есүй 64 буудалт даамын мастер цолыг Монголоос анх удаа хүртлээ

2022-06-20 Амрах агшин

Б.Есүй 64 буудалт даамын мастер цолыг Монголоос анх удаа хүртлээ

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-19-нд Узбекистан улсад зохион байгуулагдлаа. 10 орны 221 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн даамчин медаль хүртсэн юм. 

Охидын 08-10 насанд Э.Номунзаяа мөнгөн медаль хүртэн, Азийн дэд аварга болсон байна. Хөвгүүдийн 11-13 насны ангилалд Б.Эрхэмбилэг, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийнхэд Б.Есүй, охидын 14-16 насныхад Н.Лхагвадолгор хүрэл медаль авсан юм. 

Түүнчлэн Азийн АШТ-ий үеэр Б.Есүй дэлхийн даамны холбооны мастер боллоо. Ингэснээр IDF (international draughts federation) буюу дэлхийн 64 буудалт даамын холбооны мастер цолыг монгол даамчин анх удаа хүртсэн юм.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.