Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Байгаль орчны яам энэ онд онцгой анхаарна гэдгээ танилцуулсан. Тиймээс Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт болоод гадаадын жуулчдыг татахад тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Үүний дагуу Монголыг зорьж ирэх жуулчдын тоо тав дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2021 оны эхний таван сард Монголд 8554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 42 мянга 60 жуулчин иржээ.
Жуулчдын тухайд цар тахлын дараагаар Монгол руу Өмнөд Солонгос, Орос, Хятадаас ирэх нь өссөн байна.
Статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Оросоос хамгийн их буюу 22 мянга 292 жуулчин, дараагаар нь Өмнөд Солонгосоос 4048, Хятадаас 2989 жуулчин тус тус иржээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Аялал жуулчлалын салбарын орлого ч үүнийг дагаж өсч байгаа гэсэн үг. Орлогын хувьд өнгөрсөн оны мөн үед зургаан сая 330 мянга 473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сарын хугацаанд 37 мянга 925 мянга 168 ам.доллар болжээ.
Гэхдээ жуулчдын тоо нэмэгдсэн нь аялал жуулчлалын алдагдалтай салбар шууд сэргэлт авч, эдийн засагт нөлөөлөх боломжгүйг салбарынхан онцолж байгаа. Учир нь 2019 онд Монголд 570.262 жуулчин хүлээж авч 607 сая ам.долларын ашиг олсон бол 2021 онд 38 мянган жуулчин ирж, 24,2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.