Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байжээ

2022-05-2 Нийслэл
Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байжээ
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт Сэлбэ голын далан дотор хийгдсэн бохир усны шугам сүлжээнээс ус хальж байна гэсэн мэдээллийг иргэд өгчээ. Мэдээллийн дагуу Нийслэлийн байгаль орчны газрын Ойн хэсгийн дарга Лхагвадорж, усны асуудал хариуцсан мэргэжилтэн Тэмүүжин нар шалгалт хийхэд худгууд усаар дүүрсэн байдалтай, нэг худгаас их хэмжээний ус хальж байв.

Уг асуудлыг судалж үзэхэд НХОГ-ын захиалгаар “Цэлмэг Ази” ХХК-ийн гүйцэтгэсэн бохир усны шугам сүлжээ ашиглалтад ороогүй, Улсын комисс ажиллаагүй, жил бүр тус худгуудаас хөрсний ус хальдаг болохыг тогтоожээ. Уг гэмтлийн мэдээллийн Шуурхай удирдлагын төвд өгснөөр засварлах ажлыг эхлүүлсэн хэмээн Туул гол сав газрын захиргаанаас мэдээлэв. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.