Баянгол дүүрэгт хоёр гүүрэн гарц шинээр барихаар болжээ

2022-04-4 Нийслэл

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хоёр гүүрэн гарц шинээр барихаар болжээ.

Тодруулбал,  Алтай хотхоны зүүн талд, төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц, Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц барьж байгуулах юм.

Хоёр гүүрэн гарц нь хөгшид, хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц олон улсын стандартын шаардлагыг хангасан байхаар төлөвлөжээ.

Төмөр замын урд байрлах Нарны хороолол, Алтай хотхон нь хүн ам ихээр төвлөрсөн хоёр том хороолол  учир иргэд, оршин суугчдаас явганаар болон автомашинаар хөдөлгөөнд оролцоход ихээхэн хүндрэл учирдаг тухай гомдол, санал хүсэлтийг байнга ирүүлдэг байжээ. Тиймээс дээрх хоёр гүүрэн гарцыг барьснаар асуудал шийдэгдэж, явган зорчигч тав тухтай зорчих аюулгүй орчин бүрдэнэ гэж Баянгол дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.